ДОРНОД: Нийт нутгийн 30 хувь цагаан зудтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-12-29 15:23:14

Чойбалсан, 2023 оны арванхоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн нийт нутгийн 30 хувь нь цагаан зудтай, 68 хувь нь цагаанаар зудархуу байна. Тиймээс энэ сарын 20-ноос эхлэн 60 хоногийн хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.


Түүнчлэн аймгийн удирдлагаас орон нутгийн хэмжээнд үйлдвэрлэлийн хадлан бэлтгэсэн ААН-үүдэд хандаж, нийт борлуулах өвснийхөө 30 хувийг аймгийн малчдад хөнгөлөлттэй үнээр худалдах уриалгыг хүргүүлсэн байна.


Өнөөдрийн байдлаар нэг боодол өвсийг зах зээлд 5000-10000 төгрөгийн үнэтэй худалдан борлуулж байгаа аж.


Энэ жил Матад, Халх гол суманд хамгийн их хадлан бэлтгэсэн. ХХААГ-ын даргаар ахлуулсан бүлэг энэ өдрүүдэд дээрх сумдад ажиллаж, өвс хадлан бэлтгэсэн иргэд, ААН-үүдийн төлөөлөлтэй уулзаж байна. Матад, Халх гол сумын хадланчид нийт 483 мянган боодол өвсийг зах зээлд борлуулна, үүнийхээ 90 гаруй мянгыг нийслэл хот, өөр аймаг руу тээвэрлэж худалдахаар болсон байна.  

相关新闻