ДУНДГОВЬ: Сайнцагаан сумын II цэцэрлэгийн хичээлийн шинэ барилга ашиглалтад оров
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2023 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын хоёрдугаар цэцэрлэгийн шинэ барилгыг ашиглалтад хүлээн авлаа.
Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир болон холбогдох албаны хүмүүс, багш, ажилчид, асран хамгаалагчид, хүүхдийн төлөөлөл, тус цэцэрлэгийн ахмад ажилчид оролцов.
150 хүүхдийн хүчин чадал бүхий тус цэцэрлэгийн барилгыг улсын
төсвийн 2,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Энх баялаг
констракшин" ХХК 2022-2023 онд барьж, "Бес
онцгой дизайн" ХХК зураг төслийг гүйцэтгэжээ.
Аймгийн Тэргүүний 2 дугаар цэцэрлэгийг 1959
онд аймгийн үйлдвэр хоршооллыг түшиглэн 50 хүүхэдтэй, 2 бүлэгтэй, 7 ажилчинтай байгуулж байсан
бол одоо 4 бүлэгт 2-5 насны 150 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх
боловсрол олгож, сургалт, хүмүүжлийн
ажлаа явуулж байна. Тус цэцэрлэг 24 багш, ажилтантай.
Ташрамд дурдахад, тус цэцэрлэгийн 100 хүүхдийн хүчин чадал бүхий 2 давхар хуучин барилга 1964 онд ашиглалтад орсон бөгөөд ашиглалтын хугацаа дууссан гэсэн дүгнэлт гарсан байна.