Газын зурвасын хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах НҮБ-ын төлөөлөгчийг томилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2023
оны арванхоёрдугаар сарын 27 /Reuters/. Газын зурвасын хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах төлөөлөгчөөр Сигрид Каагийг
томилсныг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мягмар
гарагт мэдэгдлээ.
“Тэрбээр үүрэгт
ажлын хүрээнд Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажиллагааг хөнгөвчлөн
зохицуулж, хянан шалгах болно” гэж НҮБ-ын мэдэгдэлд дурджээ.
Нидерландын сайд асан С.Кааг мөн мөргөлдөөнд оролцогч бус улсуудаар дамжуулан Газын зурваст хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх НҮБ-ын механизмыг бий болгох ажээ. Түүнийг ирэх нэгдүгээр сарын 8-наас үүрэгт ажилдаа орно гэж НҮБ мэдэгдсэн байна.
Газын зурваст үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн долоо хоногт баталсан Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын хүрээнд энэхүү томилгоог хийжээ.
Израилын
довтолгоо үргэлжилж байгаа энэ үед Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламжийг аюулгүй,
саадгүй, их хэмжээгээр нэвтрүүлэх боломжийг нэн даруй олгохын тулд яаралтай
арга хэмжээ авахыг шаардсан тогтоолыг тус зөвлөл баасан гарагт баталсан билээ.