Өмнөд Солонгосын тал хилийн дагуух чанга яригчуудаа буулгаж эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 4 /Yonhap/. Солонгос хоорондын хурцадмал байдлыг намжаах зорилгоор Өмнөд Солонгосын цэргийнхэн өнөөдрөөс эхлэн Умард Солонгостой хиллэдэг хилийн дагуу байрлуулсан суртал ухуулгын зориулалттай чанга яригчуудыг буулгаж эхэлжээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч
Ли Жэ Мён Умардтай харилцаагаа сайжруулах
хүчин чармайлтын хүрээнд чанга яригчаар суртал ухуулга нэвтрүүлэхийг зогсоох тушаалыг зургаадугаар сарын 11-нд өгснөөс хойш хоёр
сар хүрэхгүй хугацааны дараа ийм алхмыг хийж байна.
“Энэ бол
цэрэг армийн бэлэн байдалд нөлөөлөхгүйгээр Солонгос хоорондын хурцадмал байдлыг
намжаахад тус дөхөм үзүүлэх бодит арга хэмжээ
мөн” гэж Өмнөд Солонгосын
Батлан хамгаалахын яамнаас сэтгүүлчдэд өгсөн мэдэгдэлд дурджээ.
Умард Солонгосын
талаас хогтой
уут дүүжилсэн агаарын бөмбөлгүүдийг хил
дамнуулан удаа дараа хөөргөсний хариуд Өмнөд Солонгосын тал өнгөрсөн оны зургаадугаар сараас буюу сүүлийн зургаан жилийн хугацаанд анх удаа чанга яригчаар суртал ухуулга нэвтрүүлэх кампанит
ажлыг дахин эхлүүлээд байв.