ДОРНОГОВЬ: Томуу болон томуу төст өвчлөл буурахгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Энэ оны 12 дугаар сарын 20-ны байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 82 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Үүнээс 84 хувь нь 4 хүртэлх насны хүүхдүүд бөгөөд томуу, томуу төст өвчний шалтгаантайгаар хэвтэн эмчлүүлж байгаа юм. Томуу болон томуу төст өвчлөлөөс шалтгаалж Хүүхдийн тасгийн ачаалал хэтэрсэн тул цаашдаа бага насны хүүхдийг ханиад томуунаас сэргийлэх, хүүхдийг улиралд нь тохируулан хувцаслах, дархлааг дэмжих, аминдэмээр баялаг хүнс хэрэглэхийг Эрүүл мэндийн газраас зөвлөлөө.
Идэр ес эхэлж байгаа энэ өдрүүдэд говийн
нутгаар өдөртөө 20-25 градус, шөнөдөө 30 градус хүртэл хүйтэрч байна.