Вин Дизель бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /CNN/. "Галзуу хурд" киноны од Вин Дизелийн туслахаар ажиллаж байсан бүсгүй нэрт жүжигчнийг өөрт нь бэлгийн дарамт үзүүлж, ажлын байранд таагүй орчин үүсгэсэн хэмээн шүүхэд гомдол гаргажээ.
В.Дизелийн туслах асан Аста Жонассоноос Лос-Анжелесийн Дээд шүүхэд пүрэв гарагт гаргасан иргэний
нэхэмжлэлд 2010 онд Атланта хотын зочид буудлын өрөөнд бэлгийн харьцаанд орсон гэх хэргийг дурдсан байна.
"Вин Дизель үүнийг бүрэн үгүйсгэж байна. Тэрбээр ердөө 9 өдөр ажилласан хүнээс
13 гаруй жилийн дараа гаргасан гомдлыг тэрбээр анх
удаа сонсож байна" гэж жүжигчний өмгөөлөгч Брайан Фридман баасан гарагт CNN-д өгсөн ярилцлагадаа онцолжээ.
А.Жонассоны
өмгөөлөгч Клэйр-Лайз Кутлэй CNN-д бичгээр өгсөн мэдэгдэлдээ "Хэтэрхий алдартай эсвэл эрх мэдэлтэй хэн
ч байлаа гэсэн шударга ёсноос бултаж чадахгүй"
гэсэн байна.
В.Дизель 60 гаруй телевизийн болон дэлгэцийн кинонд тоглосон бөгөөд "Галзуу хурд" киноны франчэйзын продюсерүүдын нэг юм.