ДУНДГОВЬ: Малжуулах төслийн хүрээнд 26 малчин өрхөд 1309 толгой мал олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-12-19 12:25:35
altantogos

Мандалговь, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2023 онд 11 сумын 26 малчин өрхийн 52 иргэнийг малжуулах төсөлд хамруулж, 130,0 сая төгрөгийн 1309 толгой мал олгожээ.


Тус төслийг энэ оны 3 дугаар сараас эхлэн зарлаж, шаардлага хангасан өрхүүдийн материалд үндэслэн нэг өрхөд 5,0 хүртэл сая төгрөгийн мал олгосон.


Энэхүү төслийн хэрэгжилтийн тухай аймгийн ХХҮГ-ын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Э.Цэвэлмаагаас тодруулахад “Малжуулах төсөлд хамрагдахын тулд 18-45 насны 2-оос доошгүй хөдөлмөрийн чадвартай гишүүнтэй, бог малд шилжүүлснээр 50-200 хүртэл толгой малтай, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгийн бусад дэмжлэг аваагүй малчин өрх байх шаардлагыг хангасан байх ёстой. Санхүүгийн дэмжлэгт хамрагдах малчид 5.0 сая төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаанд, хүү тооцохгүйгээр 100 хувь эргүүлэн төлнө.


Энэ жил Сайнцагаан, Луус, дэрэн, Адаацаг, Эрдэнэдалай, Баянжаргалан, Өндөршил, Сайхан-Овоо, Хулд, Дэлгэрцогт, Дэлгэрхангай сумаас нийт 26 өрх хамрагдсан. Бид 3 дугаар сараас эхлэн төслөө зарлаад явж байгаа” гэлээ.


Ташрамд дурдахад, 2017 оноос хойш тус төслийн хүрээнд 193 өрхийг малжуулсан бөгөөд 2022 онд нийт 28 өрхөд 1217 толгой мал олгожээ. 

相关新闻