СҮХБААТАР: Дарьганга суманд -37 хэм хүйтэн хоножээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-12-17 12:17:38

Баруун-Урт 2023 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. 12 дугаар сарын 16-17-ныг шилжих шөнө Дарьганга суманд -37 градус хүйтэн хоножээ.

 

Өнгөрсөн шөнө Сүхбаатар аймгийн нийт нутгаар агаарын хамгийн бага температур -29 градусаас -34 градус хүйтэн байлаа. Хамгийн хүйтэн нь Дарьганга сум байсан бол Наран, Онгон суманд -34 градус хүйтэн, Баруун-Урт, Сүхбаатар, Түвшинширээ, Уулбаян суманд -33 градус, Халзан суманд -32 градус бусад нутгаар -26-31 градус хүйтэн байв. Хөрсөн дээрх хамгийн бага температур -29-37 градус хүйтэн хонолоо. Цаашид хүйтний эрч чангарна гэж Сүхбаатар аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.

 

相关新闻