Байлдааны ажиллагааг үргэлжлүүлж байгаагаа Израилын тал мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ИЕРУСАЛИМ, 2023 оны
арванхоёрдугаар сарын 1 /BBC/. Израилын арми Газын зурваст ХАМАС
бүлэглэлийн эсрэг байлдааны
ажиллагаагаа сэргээж байгаагаа мэдэгджээ.
Долоо хоног үргэлжилсэн
гал зогсоох тохиролцоо дуусахын өмнөхөн Газын зурвасаас харвасан пуужинг амдан сөнөөсөн гэж Израилын тал мэдэгдсэн бол ХАМАС-тай
холбоотой хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Газын зурвасын хойд хэсэгт дэлбэрэлт болж, буун дуу гарч байгааг мэдээлсэн байна.
Талууд анх дөрвөн хоног гал зогсоохоор тохиролцсон бөгөөд хоёр удаа сунгасан юм. Эл тохиролцоо 11 дүгээр сарын 24-нд хэрэгжиж эхэлснээс хойш пүрэв гаргийн байдлаар Газын зурваст барьцаалагдаад байсан 110 хүнийг сулласан бол Израилын тал 240 палестин хоригдлыг суллажээ.