ТӨВ: “Цахим залилантай тэмцье” бичлэгийн уралдаан зарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-12-01 16:57:02

Зуунмод, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Цахим залилантай тэмцье” богино хэмжээний видео бичлэгийн уралдаан зарлав. 


Тэмцээнд зөвхөн Төв аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 ангийн сурагч, оюутан, залуус оролцоно.


Тэмцээний матриалыг 2023 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 8-ны өдөр хүртэл хүлээн авна.


Шалгаруулалтыг энэ хугацаанд авсан цахим хандалтын тоо болон тэмцээнийг зохион байгуулагчдын үнэлгээний нийлбэр нийт 100 оноогоор үнэлнэ. 


Уралдаанд оролцогчид цахим залилангаас урьдчилан сэргийлэх сэдвийн хүрээнд 5-10 минутаас хэтрэхгүй бичлэг өгөх, бичлэгийн чанар, дуу зэрэг нь тод байх шаардлагатайг анхаарах хэрэгтэй” гэв.



相关新闻