ТӨВ: Сургуулийн орчмын хүнсний дэлгүүрт шалгалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-10-15 12:38:13

Зуунмод, 2025 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтсээс Зуунмод сумын 1-4 дүгээр сургуулийн орчимд байрладаг 13 хүнсний дэлгүүрт хяналт шалгалт хийж 16 нэр төрлийн 300 гаруй бүтээгдэхүүнийг битүүмжилж, устгажээ.


Шалгалтаар гарал үүсэл тодорхойгүй, хугацаа нь дууссан, шошгын зөрчилтэй болон чихрийн өндөр агууламжтай бүтээгдэхүүн худалдаж буй зөрчлийг илрүүлсэн байна. Тухайлбал, 11 нэр төрлийн 304 ширхэг гарал үүсэлгүй бүтээгдэхүүнийг битүүмжилж, 3 нэр төрлийн 5 ширхэг хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг устгаж, 2 нэр төрлийн 20 ширхэг бүтээгдэхүүнийг буцаажээ.


Мөн шууд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнд зориулалтын хөргүүр ашиглах, тухайн өдөрт борлуулах зөвлөмж өгсөн байна.


Түүнчлэн эцэг эхчүүдэд хүүхэддээ хүнс худалдан авахдаа бүтээгдэхүүний гарал үүсэл, шошго, хадгалалтын нөхцөл, хугацааг заавал шалгаж, ил задгай худалдаж буй хүнсний бүтээгдэхүүнээс татгалзахыг зөвлөж, хүнсний зөрчил илэрвэл холбогдох байгууллагад мэдэгдэхийг уриалсан юм.

 

相关新闻