ТӨВ: Иргэдтэй уулзах цагаар 226 хүсэлтийг шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-10-20 15:29:50

Зуунмод, 2025 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Аймгийн удирдлага энэ онд Иргэдтэй уулзах цагаар 120 иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, 243 санал хүсэлт хүлээн авч, 226 хүсэлт буюу 93 хувийг шийдвэрлэсэн байна. Эдгээр санал хүсэлтийн 167 асуудлыг газар дээр нь шийдвэрлэж шууд хариу өгчээ.


Энэ долоо хоногийн Иргэдтэй уулзах цагаар аймгийн Засаг дарга 16 иргэнийг хүлээн авч уулзжээ. Үүнээс 11 иргэний санал, хүсэлтэд газар дээр нь хариу өгч, 2 санал, хүсэлтийг хяналтад авч, холбогдох байгууллага, албан тушаалтанд судлан шийдвэрлүүлэхээр ажиллаж эхэллээ.


Иргэдтэй уулзах цагаар иргэдээс ирдэг асуудлуудын ихэнх нь хог ачилт, дэд бүтцийн асуудлууд байдаг байна.


相关新闻