ТӨВ: Хүмүүн цогцолбор сургууль иж бүрэн тохижуулсан Орос хэлний төвтэй болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2023 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургууль иж бүрэн тохижуулсан Орос хэлний төвтэй болж өнөөдөр нээлтээ хийв.
Уг төвөөр дамжуулан ерөнхий
боловсролын сургуулийн орос хэлний сургалтын чанарыг сайжруулах, багш,
сурагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, багш нарыг чадавхжуулах, суралцагчдын
авьяас чадварыг хөгжүүлэх зорилготой.
Багш нарын хувьд
энэхүү төвд бие биеэсээ суралцах, мэдлэг
чадвараа дээшлүүлэх боломжийг бүрдүүлж байгаа бол сурагчид олимпиад, уралдаан, тэмцээнд чанартай, үр дүнтэй
бэлтгэх, ОХУ-д 100 хувийн тэтгэлгээр суралцах зэрэг давуу талууд бий болж
байгаа аж.