ДОРНОГОВЬ: Таксины жолооч нарыг сургалтад хамруулж, сертификат олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2023 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/.Сайншанд сумын Засаг дарга захирамж гаргаж Сайншанд хот доторх такси үйлчилгээ эрхлэгч жолооч нарт хууль эрх зүйн мэдлэг, харилцаа хандлага, үйлчилгээний соёл, жолоочийн хариуцлага гэх мэт асуудлаар сургалт сургалт зохион байгуулж сертификат олгохоор болжээ.
Энэ нь такси үйлчилгээний чанарыг сайжруулах, зам тээврийн осло гэмтлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй такси болон зорчигчдод ээлтэй үйлчилгээг нэвтрүүлэх, такси үйлчилгээг хяналттай болгоход дөхөм болно гэж үзсэн байна.
Цаашлаад нийтийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлж, шинэ чиглэл маршрут гаргах үүднээс
стандартын шаардлага хангасан дунд оврын автобустай иргэн, аж ахуйн нэгжтэй
гэрээ байгуулж нэмэлтээр ажиллуулахаар төлөвлөж байна хэмээн орон нутгаас
мэдээлэв. Сайншанд сумын хэмжээнд зөвшөөрөлтэй үйл
ажиллагаа явуулдаг хоёр компанийн 130 гаруй такси байдаг аж.