Ж.Киммел Оскарын наадмыг дөрөв дэх удаагаа хөтөлнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
НЬЮ-ЙОРК, 2023
оны арваннэгдүгээр сарын 16 /AP/. Америкийн хөтлөгч Жимми Киммел Академийн шагнал гардуулах ёслолын
хөтлөгчөөр хоёр дахь жилдээ дараалан
буюу нийтдээ дөрөв дэх удаагаа хөтлөхөөр
боллоо гэж Кино урлаг, шинжлэх ухааны академи лхагва гарагт мэдэгдлээ.
2023 оны ёслолын арга хэмжээ 18.7 сая үзэгчийг татаж чадсан нь 2020 оны буюу цар тахлын өмнөх ёслолоос хойших хамгийн өндөр тоон үзүүлэлт болсны дараа ABC телевиз түүнд дахин санал тавьжээ. 2022 оны
Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр жүжигчин Уилл Смит хөтлөгч Крис Рокыг алгадсаны дараа Ж.Киммел Академийн шагнал гардуулах
ёслолыг тун болгоомжтой хөтлөн явуулснаар "үймээн сандрал"-ыг намжаасан юм.
Өмнө нь Ж.Киммел 2017, 2018 онд Оскарын шагнал гардуулах ёслолыг хөтөлж байжээ. “Би Оскарын наадмыг яг дөрвөн удаа хөтлөн явуулахыг үргэлж мөрөөдөж байсан” хэмээн тэрбээр хошигнон ярьсан байна. Киммел хошин урлагийн жүжигчний хувьд "дээд амжилт тогтооход" ойртож байгаа боловч Оскарыг хамгийн олон удаа хөтөлсөн Боб Хоупээс хол хоцорсон хэвээр байна. Б.Хоуп нэр хүндтэй тус наадмыг 19 удаа ганцаараа болон хамтарч хөтөлсөн юм. Түүнчлэн Билли Кристал 1990-2012 оны хооронд есөн удаа хөтлөгчөөр ажилласан байна.
Оскарын наадмын 96 дахь удаагийн шагнал гардуулах ёслол ирэх оны гуравдугаар сарын 10-ны өдөр Лос-Анжелес хотын Долби театрт болох бөгөөд ABC суваг шууд дамжуулна.