Хүмүүнлэгийн тусламж ачсан 98 машиныг Газ руу нэвтрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТЕЛЬ-АВИВ, 2023 оны арваннэгдүгээр сарын 14 /TASS/. Хүмүүнлэгийн тусламж ачсан 98 ачааны машиныг даваа гарагт Рафах боомтоор Газын зурвас руу нэвтрүүлсэн тухай Палестины нутаг дэвсгэр дэх Израилын засгийн газрын үйл ажиллагааг зохицуулах алба олон нийтийн X (хуучнаар Твиттер) сүлжээн дэх хуудсандаа мэдээлсэн байна.
Мэдээлэлд дурдсанаар, 42 ачааны машин хоол хүнс (963 тонн), 14 машин эмнэлгийн тоног төхөөрөмж (176 тонн), 19 машин ус (380 тонн), 15 машин түр хоргодох байруудад эн түрүүнд шаардлагатай эд зүйлс (225 тонн), 8 машинаар холимог ачаа (137 тонн) хүргэжээ.
Ойрхи Дорнодод мөргөлдөөн эхэлснээс хойш хоёр долоо хоногийн дараа буюу аравдугаар сарын 21-нээс Газын зурваст хүмүүнлэгийн тусламж хүргэж эхэлсэн юм.