Их цэвэрлэгээнд 1000 гаруй хүн хамрагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Булган сум Их цэвэрлэгээ зохион байгууллаа. Энэ удаагийн олныг хамарсан цэвэрлэгээний ажилд хамгийн их хүнийг хамруулжээ.
Булган сумын үерийн далан, суваг, авто замын хөвөө, гудам талбайн уг цэвэрлэгээний ажилд 120 гаруй аж ахуйн нэгж байгууллагын нийт 1013 хүн оролцлоо. Тэд 3,6 км үерийн суваг, 7000 м2 талбайн зэрлэг ургамал зулгаах ажлыг хийж, 1460 орчим тн хог хаягдал, лаг шороог Булган сумын хот тохижилт үйлчилгээний хэлтэстэй хамтран 33 машин техник хэрэгсэл ашиглан зайлууллаа. Дараачийн их цэвэрлэгээ өвлийн эхэн сард товлогджээ.
П.Батням