СЭЛЭНГЭ: Ойлгомжтой, бодитой бодлогын бичиг баримтыг боловсруулах аргад суралцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-11-03 10:46:04

Сүхбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Бодлого боловсруулах түвшинд иргэдийн оролцоог ялангуяа залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий хэлэлцүүлэг Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд боллоо.

 

Дээрх хэлэлцүүлэг нь Европын холбооны санхүүжилтээр "Бүгд залуусын төлөө-Залуус бүгдийн төлөө" төслийн хүрээнд 5 бүсэд зохион байгуулж байгаагийн нэг нь Сэлэнгэ аймаг юм.

 

Залуучуудын иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, Иргэдийн оролцоог дэмжих бодлогын хүрээнд зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлэг 2 өдөр үргэлжиллээ.

 

Хэлэлцүүлгээр шийдвэр гаргах болон бодлого боловсруулах түвшинд иргэд, залуучуудын оролцоог хэрхэн хангах. Цаашлаад оновчтой аргуудыг шийдвэр гаргагчид, залуучуудын асуудал эрхэлсэн төрийн албан хаагчид, иргэний нийгмийн төлөөллүүд гарцаа хэрхэн шийдэхээ хамтдаа хэлэлцжээ.  

 

Хэлэлцүүлгийн үр дүнд залуучуудын иргэний оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн ойлгомжтой, бодитой бодлогын бичиг баримтыг боловсруулах аргад суралцсан байна.

相关新闻