БУЛГАН: М.Намуун боксын Дэлхийн цомын тэмцээнд түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-11-02 16:02:58

Булган, арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. 2023 оны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 60 кг жинд Булган аймгийн Орхон сумын харьяат ОУХМ М.Намуун Швейцарын тамирчинтай финалд үлдэж 5:0-ээр буулгаж авснаар Дэлхийн цомын аварга боллоо.


Монхорын Намуун боксын өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальтай. Мөн 22 хүртэлх насныхны боксын Азийн АШТ-ээс мөнгөн медаль, Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд зургаан удаа түрүүлсэн , 2023 оны ДАШТ-ий 5-р байрт шалгарсан тамирчин юм.


Боксын дэлхийн цомын тэмцээн Германы Кёльн хотноо 10 дугаар сарын 28-31-ний өдрүүдэд болж, Монголоос 15 тамирчин оролцсон бөгөөд 15 улсын 111 боксчин тулалдсан байна.


相关新闻