ДОРНОГОВЬ: Хилээр нэвтрэх иргэд эрүүл мэндийн карт бөглөх шаардлагагүй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-11-02 15:35:17

Сайншанд, 2023 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын хилээр нэвтрэх иргэд тус улсын хилээр орж, гарах эрүүл мэндийн карт бөглөх шаардлагагүй болжээ. Энэ тухай БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас мэдэгдсэн гэж сумын ЗДТГ-аас мэдээлэв. 


Харин халуурах, ханиалгах, амьсгал боогдох, бөөлжих, харших зэрэг шинж тэмдэгтэй иргэд хилээр нэвтрэхдээ гаалийн байгууллагад эрүүл мэндийн мэдүүлгийг санаачилгаараа мэдүүлэх үүрэгтэй.


Хэрэв санаатайгаар өөрийн эрүүл мэндийн талаар буруу мэдүүлсэн, мэдээллээ нуусан зэрэг үйлдэл гаргаснаас үүдэн халдварт өвчин тархах эрсдэл үүсгэсэн тохиолдолд хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх аж.

相关新闻