СЭЛЭНГЭ: Ирэх өдрүүдэд ихэнх сумын нутгаар цас үргэлжлэн орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-11-01 14:32:50

Сүхбаатар, 2023 оны аравнэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар цас орж, зам талбайд халтиргаа гулгаа үүсээд байна. Иймд ирэх өдрүүдийн цаг агаарын мэдээллийг аймгийн УЦУОША-наас хүргэлээ. 

 

2023 оны 10 дугаар сарын 31-ний  20.00 цагаас 11 дүгээр сарын 1-ний 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ.

 

Шөнөдөө нутгийн хойд хагаст бага зэргийн цас орно. Өдөртөө нутгийн хойд хагаст бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө -5- 10 градус хүйтэн, өдөртөө -3+2 градус дулаан байна.

 

Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө -5-7 градус хүйтэн, өдөртөө -1+1 градус дулаан байна.

 

11 дүгээр сарын 2-6-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 3, 4-нд ихэнх сумын нутгаар цас орно.

 

Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө -7-12 градус хүйтэн, өдөртөө -3+2 градус дулаан байна.

相关新闻