ТӨВ: Дартсын нээлттэй тэмцээнд чансаа өндөр тамирчид оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2023 оны 10 дугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Төв аймаг
байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан “Дартсын нээлттэй тэмцээн” зохион
байгуулж, аймаг, нийслэлийн 20 багийн 200 тамирчин оролцов.
Энэхүү тэмцээн нь аймаг, орон нутагтаа сонгодог спортын
төрөл болох Дартсын спортыг түгээн дэлгэрүүлэх, энэхүү спортын гайхамшгийг
таниулах аж.
Тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрөлд 106
тамирчин, эмэгтэй ганцаарчилсан төрөлд 54 тамирчин, эрэгтэй дан хос 46, эмэгтэй дан хос 26 тамирчин тус тус өрсөлдлөө.
Тус тэмцээний
зохион байгуулагчдаас тодруулбал, “Олон улсын хэмжээний мастер болон спортын мастер цолтой
тамирчид оролцож байгаа нь өндөр зэрэглэлийн чансаатай, өрсөлдөөнтэй,
сонирхолтой болгож байгаа нь онцлог байна” гэв.
Мөн тэмцээний үеэр аймгаас төрөн гарсан Олон
улсын хэмжээний мастер М.Эрдэнэ, С.Түвшинбаяр, Б.Болормаа Спортын мастер
Л.Шинэцэцэг, Д.Барсболд нарт аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж аймгийн
хүндэт тэмдэг гардууллаа.
Эмэгтэй ганцаарчилсан төрлийн тэргүүн байрт “Тэмүүлэл дартс мастер” клубийн тамирчин ОУХМ Н.Одончимэг, дэд байрт “Зэв” дартсын клубийн тамирчин Д.Оюундаш, гутгаар байрыг “Зэв” дартсын клубийн тамирчин ОУХМ Б.Болормаа, тусгай байрыг “Тэмүүлэл дартс мастер” клубийн тамирчин Э.Сүнжидмаа нар эзлэв.
Эрэгтэй ганцаарчилсан
төрлийн тэргүүн байрт “Уурхайчин” клубийн
тамирчин Ч.Наранбат, дэд байрт “Тэмүүлэл дартс мастер” клубийн тамирчин Б.Амартөгс, гутгаар байрт “MGL” дартсын клубийн тамирчин
Б.Болдбаатар,
тусгай байрт “Нью стар” дартсын
клубийн тамирчин С.Энхболд нар шалгарсан юм.
Хамгийн өндөр
гарааг эрэгтэй төрөлд “Тэмүүлэл дартс мастер”
клубийн тамирчин Б.Амартөгс 146 онооноос, эмэгтэй төрөлд “Зэв” дартсын клубийн тамирчин
И.Цэнгэлсүрэн 106 онооноос эхлүүлжээ.
Хамгийн цөөн сумны
гарааг эрэгтэй төрөлд “Шинэ-Од” клубийн залуу
тамирчин Ж.Батболд 14 сумаар, эмэгтэй төрөлд Тэмүүлэл дартс мастер” клубийн тамирчин
Д.Цэнд-Аюуш 18 сумаар гарч эхэлсэн байна.
Хамгийн их 180
онооны эрэгтэй төрөлд “Тэмүүлэл дартс мастер”
клубийн тамирчин Б.Амартөгс 4 удаа, эмэгтэй төрөлд “Зэв” дартсын клубийн тамирчин Д.Оюундаш 2
удаа хийснээр шагналт байрыг эзэллээ.
Эмэгтэй дан хосын
төрөлд тэргүүн байрт “Зэв” дартсын клубийн
тамирчин ОУХМ Б.Болормаа, И.Цэнгэлсүрэн, дэд байрт "9 сум" дартсын клубийн
тамирчин Спортын мастер Л.Шинэцэцэг, “Нетком” дартсын клубийн тамирчин
Д.Оюун-Эрдэнэ,
гутгаар байрт “Тэмүүлэл дартс мастер”
клубийн тамирчин ОУХМ Н.Одончимэг, Э.Сүнжидмаа, тусгай байрт “Тэмүүлэл дартс мастер” клубийн
тамирчин С.Уртнасан, Д.Лхамсүрэн нар шалгарсан байна.
Эрэгтэй дан хосын
төрөлд тэргүүн байрт “Уурхайчин” дартсын
клубын тамирчин Ч.Наранбат, Э.Соёлоо, дэд байрт “Нетком” дартсын клубийн тамирчин ОУХМ
С.Түвшинбаяр, Б.Эрдэнэпил, гутгаар байрт “Тэмүүлэл дартс мастер” клубийн
тамирчин О.Пүрэвсүрэн, Л.Цогтбаяр, тусгай байрт “Нью стар” клубийн тамирчин ОУХМ
М.Алтантүлхүүр, Б.Батболд нар тус тус шалгарч шагналт байруудыг эзэлсэн байна.