Хүүхэд харах үйлчилгээнд 260 хүүхэд хамрагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн Баянхонгор, Шаргалжуут, Галуут, Баацагаан суманд энэ сарын байдлаар 260 хүүхэд Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж, 52 ажлын байр бий болоод байна.
Баянхонгор аймагт Хүүхэд харах үйлчилгээг эрхлэх сонирхолтой нийт 127 иргэн бүртгүүлснээс 2 удаагийн сургалтаар 65 хүнийг бэлтгэж, гэрчилгээ олгожээ. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх байртай, байраа стандартын дагуу тохижуулсан, бусад шаардлагуудыг хангасан 52 хүнд үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг олгосон байна.
Аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс сумуудаас энэ оны нэгдүгээр улиралд авсан судалгаагаар СӨБ-д хамрагдаж чадаагүй 1500 орчим хүүхэд байгаа гэсэн дүн гарчээ. Хүүхэд харах үйлчилгээнд улирагч 4 дүгээр сард 170 хүүхэд, 5дугаар сард 379 хүүхэд хамрагдаж 46.5 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон байна.
Хүүхэд харах үйлчилгээ нь нэг хүүхдэд 113824 төгрөг хуваарилагдаж байгаагийн 34980 төгрөг нь хоолны зардал, 78844 төгрөг нь хувьсах зардалд зарцуулагдахаар зохицуулагджээ.
Б.Мөнхзул