Цаг агаараас шалтгаалж ургац хураалт удаашралтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн хувьд тариалангийн гол бүс болох Халхгол сумын нутагт энэ сарын эхээр хэд хоног тасралтгүй бороо орсны улмаас ургац хураалт удаашралтай байна.
Тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг тариалангийн компаниуд энэ сарын эхээр хураалтаа эхэлсэн ч одоогийн байдлаар аймгийн Гурилын үйлдвэрт 2000 орчим тонн улаан буудай тушааж, аймгийн хэмжээнд ургац хураалт дөнгөж 17,8 хувьтай явна.
Мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар энэ жилийн хувьд ургацын байдалд технологийн болон үрийн чанарын гэхчлэн асуудал нөлөөлөөгүй, зөвхөн цаг агаарын байдлаас шалтгаалан ургац алдахад хүрчээ. Тэдний тооцоогоор компаниуд ирэх жилийн үрээ нөөцлөөд 8000 орчим тонн улаан буудай хураан авах боломжтой гэж үзэж байгаа ч га-гийн ургац 5-7 центнер байгаа нь харьцангуй доогуур үзүүлэлт юм.
Б.Туяа