ДОРНОД: "Эр хадны нулимс" хөгжимт драмын жүжгийг нээнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан 2023 оны 10 дугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн ХДТ-ын уран бүтээлчид "Эр хадны нулимс" жүжгийг нөгөөдөр үзэгчдийн хүртээл болгоно.
Энэхүү жүжигт ардын хувьсгалын удирдагчдын нэг, төр цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, өрлөг жанжин Х.Чойбалсангийн тухай өгүүлэх юм.
Дорнодын театрын хамт олон “Ван хүний үр”, “Манлайбаатар”, “”Нүдтэй наран тамга” зэрэг дуулалт болон хөгжимт жүжгүүдийг тайзнаа найруулан тавьж байсан.
Ийнхүү дотоод нөөц, орон нутаг болон олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр шинэ бүтээлүүдийг найруулан тавьж буй нь олны талархлыг хүлээж байна.