ХӨВСГӨЛ: Мэргэжлээ зөв сонгох нь судалгаат аялалд 40 сурагч оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-09-25 11:39:11

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас 9 дэх жилдээ ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох аяллыг зохион байгуулж байна . Мэргэжлээ зөв сонгох судалгаат аялалд Мөрөн сумын 4 сургуулийн 40 сурагч оролцож өнөөдөр Эрдэнэт хотыг зорилоо.


Аялал Орхон-Дархан-Уул-Улаанбаатар гэсэн маршрутаар үргэлжлэх бөгөөд мэргэжил сонголтод томоохон нөлөө үзүүлдэг ажлын байрны мэдээлэлтэй танилцах, мэргэжилтэн бэлтгэдэг их сургуулиудтай танилцах юм байна. Энэ удаагийн аяллыг ажил мэргэжил судлалын мэргэжлийн сургалтын байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа ажээ.

相关新闻