ЗАВХАН: Цэцэрлэгүүд гадна талбайн тоглоомтой болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-09-07 16:00:52

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, МСҮТ-үүд үндэсний болон сонгодог хөгжмийн иж бүрэн зэмсгээр бүрэн хангагджээ.


Завхан аймагт боловсролын салбарыг дэмжих, хөгжүүлэхэд онцгой анхаарах, хөрөнгө оруулалтуудыг хийж байна.

Тухайлбал 2022 онд хийгдсэн 1.7 тэрбум, 2023 онд хийгдэж байгаа нэг тэрбум төгрөгийн боловсролын салбарын тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Өнгөрсөн жил аймгийн ерөнхий боловсролын бүх сургууль, 15 цэцэрлэгт хөгжмийн кабинет байгуулжээ.


Ингэснээр хүүхдийн хөгжилд онцгой нөлөө үзүүлсэн төдийгүй, авьяас чадварыг нь нээн хөгжүүлж чаджээ. Хүүхдүүд гар утасны хэрэглээгээ багасгаж өв соёлоосоо суралцсан үр дүнтэй хөрөнгө оруулалт болж чадсан.


Учир нь аймгийн хэмжээнд нийт сургуулийн хүүхдүүдийн 85 хувь нь хичээлээс гадуурх цагаараа хөгжмийн сургалтуудад суралцдаг болсон байна.


Харин энэ онд аймгийн 21 цэцэрлэгт хөгжмийн тоног төхөөрөмж, 15 цэцэрлэгт гадаа талбайн тоглоомыг хүлээлгэн өглөө. Цэцэрлэгүүдийн гадна тоглоомын талбайг ингэж тохижуулснаар хүүхдүүд сурч хөгжих боломжтой болсон.


Сүүлийн 30 жил хийгээгүй орхигдсон байсан хөрөнгө оруулалт бол тоглоомын талбайн тохижилт, тоног төхөөрөмжүүд, хөгжмийн зэмсгүүдийн хөрөнгө оруулалт юм гэж УИХ-ын гишүүн Б.Баярсайханы орон нутаг дахь ажлын албанаас мэдээлэв. 

相关新闻