Японы парламентын гишүүнийг авлигын хэргээр баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО. /NHK/.
Японы парламентын доод танхимын гишүүн Масатоши
Акимотог сэргээгдэх эрчим
хүчний компаниас авлига авсан
хэргээр пүрэв гарагт баривчилжээ.
Токиод төвтэй сэргээгдэх эрчим хүчний “Japan Wind Development” компанийн экс-тэргүүнээс гадаадад хэрэгжүүлэх салхин цахилгаан станцын төслүүдийг
лоббидохын тулд 60 орчим сая иен
буюу 406 мянган
ам.долларын хахууль авсан хэрэгт
түүнийг сэжиглэж байгаа юм.
Тус компани 2022 онд гадаадад
хэрэгжүүлэх салхин цахилгаан
станцын төслийн тендерт ялахыг оролдож байжээ.
Өдгөө 48 настай М.Акимото Японы ГХЯ-ны парламентаас томилогдсон дэд сайдаар ажиллаж байсан бөгөөд Токиогийн прокурорын газраас наймдугаар сарын 4-нд түүний гэрт нэгжлэг хийсний дараа албан тушаалаасаа огцорчээ. Мөн өдөр тэрбээр Японы эрх баригч Либерал ардчилсан намаас хөөгдөж, нам бус парламентын гишүүний статустай болсон байлаа.