"Татварын орчны шинэтгэл"-ийн талаар илтгэлийн уралдаан зарлажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМТатварын Ерөнхий газраас "Татварын орчны шинэтгэл" онол практикийн бага хурлыг энэ сарын 27-нд зохион байгуулах юм байна.
Онол практикийн бага хуралд эрдэмтэн судлаачид, судалгаа шинжилгээний ажилтан, их, дээд сургуулийн багш нар, төрийн албан хаагчид, татвар төлөгчид, олон улсын байгууллагын татварын зөвлөхүүд оролцох боломжтой юм байна. Тус хурлын зорилго татварын эрх зүйн орчин, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, улмаар онол, судалгаанд суурилсан үр ашиг бүхий татварын орчныг бүрдүүлэх, эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, хямралын эдийн засгийн үед баримтлах бодлого, чиглэлийг тодорхойлоход чиглэжээ.
Татварын орчинд үүсч буй өөрчлөлтүүд, эерэг, сөрөг талыг судалгаанд тулгуурлан харуулах, хямралын эдийн засгийн үед баримтлах татварын бодлого, чиглэл, татварын орлогыг зөв бүрдүүлэх, анхаарах асуудлын талаар практик ач холбогдол бүхий санаа дэвшүүлэх үүднээс илтгэлийн уралдаан зарлаж буй аж. Илтгэл нь татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, татвар төлөгчид үзүүлэх үйлчилгээг сайжруулах, татвар хураалт, ногдуулалт, төлөвлөлт, мэдээллийн технологи, татварын албаны үйл ажиллагааг боловсронгуй болгохтой холбогдсон агуулга, сэдэвтэй байна хэмээн албаныхан онцлов.
Б.Заяа