ТӨВ: Зуунмод хотын нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-08-31 20:27:29

Зуунмод /МОНЦАМЭ/. Зуунмод хотын нэрэмжит оюутны хөтөлбөрийг 3 дахь жилдээ зарлалаа. Энэ жил тус тэтгэлэгт хөтөлбөрт 10 оюутныг шалгаруулж хамруулахаар болжээ.

 

Тэтгэлэгт хөтөлбөрийн талаар Зуунмод сумын ЗДТГ-ын Нийгмийн бодлогын мэргэжилтнээс тодруулбал, энэ хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 8 сая төгрөгийг оюутнуудад олгосон. Энэ жил 10 оюутанд тэтгэлэг олгоно. Хөтөлбөрийн хувьд оюутны сургалтын төлбөрөөс нэг сая төгрөгийг хөнгөлж, сургуулийн данс руу шилжүүлдэгээрээ онцлог гэв.  


2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын тэтгэлэгт xaгac болон бүтэн өнчин, өрхийн орлого нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур, нэн ядуу өрхийн суралцагч, ерөнхий боловсролын сургуульд суралцах хугацаандаа сурлага, урлаг, спортын өндөр амжилт гаргаж, орон нутгийн нэр хүндийг улс, тив, дэлхийд гаргасан хүүхдүүдийг дэмжих юм байна.


Тэтгэлэг хүсэгч нь хичээлийн жилийн 4 улирал дараалан голч дүн нь 3.6 болон түүнээс дээш, эсвэл голч оноо 92, аль нэг гадаад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх шалгуурыг хангасан байх бөгөөд эсээ бичиж, түүнийхээ талаар ярилцлагад орж, ур чадвараараа  өрсөлдөнө.


Оролцогчдын материалыг 2023 оны 9 дүгээр сарын 29-ний 18:00 цаг хүртэл Зуунмод сумын Засаг даргын тамгын газарт хүлээн авах ажээ. 

相关新闻