“Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-15 18:56:12

Өмнөговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 5 дугаар хуралдаан өчигдөр боллоо. Уг хуралдаанаар “Пибоди винсвей ресорсез” ХХК-ийн өрийг барагдуулах, “School police” эргүүлийн журмыг хэлэлцэх зэрэг нэлээд асуудлыг хэлэлцлээ. 

Тухайн хуралдаанаар орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлын хэсэг хяналт шалгалтын дүн, санал тайлангаа танилцуулсан юм.
Орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд орон нутгийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдийг өөрчлөн гишүүдээр аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, уул уурхай, байгаль орчин, дэд бүтэц хариуцсан Засаг даргын орлогч С.Мөнхбаяр, ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч Д.Батзориг, Л.Батбаатар, В.Мөнхбат, Т.Алтансүх нарыг томиллоо.
Мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдааныг 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хуралдахаар болсон юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

相关新闻