ДОРНОГОВЬ: Ноён хутагтын наадамд улсын даян аварга Н.Батсуурь түрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-07-30 07:24:06

Сайншанд /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 102 жил, Дорноговь аймаг байгуулагдсаны 92 жил, Соён гэгээрүүлэгч, говийн V ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн  ойн баяр наадамд улс, аймаг, сумын алдар цолтой болон залуу бөхчүүд оролцсон 128 бөх уран мэхийг уралдуулан барилдлаа.


Тус наадамд Увс аймгийн Ховд сумын харьяат улсын даян аварга Н.Батсуурь долоо даван түрүүлсэн бол Баянхонгор аймгийн Заг сумын харьяат улсын начин Д.Цэрэнтогтох үзүүрлэв. Их шөвгийн дөрөвт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат улсын харцага А.Цацабшир, Дорноговь аймгийн Айраг сумын харьяат аймгийн арслан М. Бямбадорж нар үлдэв.  


相关新闻