АРХАНГАЙ: Хурдан морьдыг 390 унаач хүүхэд унаж уралджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-07-29 21:17:31

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймгийн 100 жилийн ойн баяр наадам аймгийн төвөөс зүүн зүгт 10-аад км зайд орших АРА комплекст болсон бол хурдан морины уралдаан Өргөөтийн талд буюу аймгийн төвөөс 25 км зайд болсон юм.


Хурдан азарганы уралдаанд 115, их насны морьдын уралдаанд 204, соёолонд 133, хязааланд 144, 162 шүдлэн, 110 даага уралдсан байна.


Мөн сонгомол дээд насанд 110, дунд насанд 84, бага насны ангилалд 65 хурдан хүлэг уралджээ. 


Архангай аймгийн 100 жил, Хангайн бүсийн уралдаанд нийт 1052 шандаст хурдан хүлгийг 390 унаач хүүхэд унан уралдаж, тоосоо өргөжөө.


Хурдан морьдын айргийн тавд орсон шандаст хүлгүүдийн цувааг танилцуулъя.


Азарга:

1.     Увс аймгийн Зүүнговь сумын уяач Д.Батбаярын хээр

2.     Архангай аймгийн Цэцэрлэг сумын уяач Д.Мөнххуягийн морь

3.     Архангай аймгийн Өгийнуур сумын уяач Т.Баясгалангийн залаат хээр

4.     Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын улсын алдарт уяач Ц.Чимэдбавуугийн хамар цагаан хонгор

5.     Хөвсгөл аймгийн Рашаант сумын А.Билигүүдэйгийн чандмань хээр

Их нас:

1.     Архангай аймгийн Хотонт сумын Монгол Улсын манлай уяач Д.Лхагвасүрэнгийн морь

2.     Орхон аймгийн Баян-Өндөр сумын аймгийн алдарт уяач Ж.Батсуурийн морь

3.     Архангай аймгийн Батцэнгэл сумын аймгийн хлдарт уяач Н.Норовжамцын морь

4.     Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын аймгийн алдарт уяач Р.Цогтбаярын морь

5.     Архангай аймгийн Хотонт сумын Монгол Улсын манлай уяач Д.Лхагвасүрэнгийн морь

Соёолон:

1.     Архангай аймгийн Булган сумын аймгийн алдарт уяач С.Гантулгын хүрэн

2.     Архангай аймгийн Ихтамир сумын аймгийн алдарт уяач Г.Нямдаваагийн халиун

3.     Орхон аймгийн Баян-Өндөр сумын Г.Билгүүний халтар

4.     Өвөрхангай аймгийн Тарагт сумын Б.Наранбатын хээр

5.     Архангай аймгийн Эрдэнэмандал сумын улсын манлай уяач Г.Мөнхсайханы хээр


Хязаалан:

1.     Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын аймгийн алдарт уяач Р.Цогтбаатарын хязаалан

2.     Архангай аймгийн Эрдэнэмандал сумын аймгийн алдарт уяач Э.Мөнхбатын хязаалан

3.     Архангай аймгийн Булган сумын уяач Х.Гантулгын хязаалан\

4.     Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уяач Ж.Мөнх-Эрдэнийн хязаалан

5.     Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Монгол Улсын алдарт уяач И.Золбоогийн хязаалан


Шүдлэн:

1.     Өвөрхангай аймгийн Уянга сумын Монгол Улсын алдарт уяач Б.Даваадоржийн шүдлэн

2.     Архангай аймгийн Өндөр-Улаан сумын аймгийн алдарт уяач Т.Жавхлантөгсийн шүдлэн

3.     Архангай аймгийн Цэцэрлэг сумын уяач Э.Түдэвдоржийн шүдлэн

4.     Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын аймгийн алдарт уяач Ч.Дашдоржин шүдлэн

5.    Төв аймгийн аймгийн алдарт уяач Г.Хадбаатарын шүдлэн

       

      Даага:

1.   Архангай аймгийн Эрдэнэбулган сумын МУ-ын манлай уяач Г.Мөнхсайханы хар

2.   Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уяач Г.Энхсайханы хээр

3.   Өвөрхангай аймгийн Уянга сумын Б.Шийлэгдоржийн зээрд халзан

4.   Архангай аймгийн Булган сумын аймгийн алдарт уяач Ж.Батсайханы хонгор

5.   Архангай аймгийн Чулуут сумын аймгийн алдарт уяач Ц.Энхболдын халтар айргийн тавд орж, унасан хүүхэд, уясан эзнээ баясгалаа.


Уралдааны замд хүүхэд эндсэн, хүнд бэртсэн явдал гараагүй, унаач хүүхэд бүр даатгалаа хийлгэж, хамгаалалтын хувцас хэрэглэлээ бүрэн өмсөж, уралдааны замд гарсан байна. 


Сонгомол дээд насны хурдан морины уралдаанд,

1.     Төв аймгийн Алтанбулаг сумын алдарт уяач Г. Хадбаатарын морь

2.     Булган аймгийн Бугат сумын аймгийн алдарт уяач Ж.Батсуурийн морь

3.     Хөвсгөл аймгийн Рашаант сумын аймгийн алдарт уяач Ч.Амарсанаагийн морь

4.     Архангай аймгийн Ихтамир сумын аймгийн алдарт уяач Д.Лувсанцэрэнгийн морь

5.     Архангай аймгийн Чулуут сумын аймгийн алдарт уяач Ц.Энхболдын морь


Сонгомол дунд насны хурдан морины уралдаанд,

1.     Архангай аймгийн Ихтамир сумын аймгийн алдарт уяач Ж.Уясахын морь

2.     Хөвсгөл аймгийн Мөрөн сумын залуу уяач Ш.Хандсүрэнгийн морь

3.     Баянхонгор аймгийн Бууцагаан сумын аймгийн алдарт уяач Б.Ариунболдын морь

4.     Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын аймгийн алдарт уяач Э.Ариунболдын морь

5.     Дорноговь аймгийн Өргөн сумын алдарт уяач Г.Ууганбаатарын морь


Сонгомол бага насны морьдын уралдаанд,

1.     Архангай аймгийн Өндөр-Улаан сумын аймгийн алдарт уяач Д.Ганбаатарын морь

2.     Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын аймгийн алдарт уяач Э.Ариунболдын морь

3.     Дорноговь аймгийн Сайншанд сумын аймгийн алдарт уяач А.Нямбаатарын морь

4.     Дорноговь аймгийн Сайншанд сумын А.Билигүүдэйгийн морь

5.     Дорнод аймгийн Халх гол сумын уяач А.Баттүшигийн морь тус тус айргийн тавд орлоо. 

相关新闻