ТӨВ: Богдхан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баярын хурал болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/. Богдхан уулын аймаг байгуулагдсаны 100
жилийн ой, Төв аймгийн баяр наадмын баярын хурал 7 дугаар сарын 26-нд боллоо.
Баярын хуралд аймгийн үе үеийн удирдлагууд, төр нийгмийн
зүтгэлтнүүд, урлаг соёл, спортын
алдартнууд, иргэд оролцлоо.
Энэхүү хурлаар Монгол улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 80 дугаар зарлигаар нийт 11 иргэн
шагналаа гардан авав.
Тодруулбал,
-Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор
Баянцагаан сумын уугуул, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Цэдэвдоржийн Энхбат
-Гавьяат малчин цолоор Батсүмбэр
сумын иргэн, Улсын аварга саальчин Цэдэндамбын Цогзолмаа
-Гавьяат багш цолоор Зуунмод сумын
иргэн, төр захиргаа, боловсролын салбарын ахмад ажилтан Занаажавын Гончигсүрэн
-Гавьяат эмч цолоор Зуунмод сумын
иргэн, Хүний их эмч Хинаатын Цэрэнлхам
-Гавьяат агрономич цолоор Зуунмод
сумын иргэн, Улсын аварга тариаланч Төгс-Очирын Баярхүү
-Гавьяат тээвэрчин цолоор Зуунмод
сумын өндөр настан, ахмад тээвэрчин Ширнэнгийн Готов
-Гавьяат дасгалжуулагч цолоор
Эрдэнэ сумын ЕБС-ийн биеийн тамирын багш Бадамраагийн Болдбаатар
-Гавьяат агрономич цолоор Борнуур
сумын иргэн, Улсын аварга тариаланч Бямбын Атартунгалаг
-Гавьяат хуульч цолоор Зуунмод
сумын иргэн, Хууль хяналтын салбарын ахмад ажилтан Дагвадоржийн Жамбалдорж
-Гавьяат барилгачин цолоор Зуунмод
сумын иргэн, “Төв гэрэл” ХХК-ийн ерөнхий инженер Ойдовын Цагаанхүү
-Гавьяат эмч цолоор Дэлгэрхаан
сумын иргэн, Хүний их эмч Бат-Очирын Бямбадаш нар шагнуулав.
Мөн Төрийн дээд одон медаль, аймаг,
салбарын шагналаар шагнагдсан эрхэм хүмүүсийг алдаршууллаа.