Эдийн засгийн форум хөрөнгө оруулагч нартай нэг тавцанд ярилцдагаараа онцлог
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын Эдийн засгийн форум-2023”
Төрийн ордонд эхэллээ. Чуулганы талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлч
нарт ярилцлага өгөв.
Тэрбээр, Монголын
Эдийн засгийн форум нэг онцлогтой болж байна. Энэ бол бид гадаад, дотоодын
хөрөнгө оруулагч нартай нэг тавцан дээр зогсож байгаад ярилцдагаараа онцлог. НҮБ-ын
индрээс ялгаатай нь энэ бол албан бус яриа хэлэлцээ, хэлэлцүүлэг юм. Энэ агуулгаар
Дэлхийн Эдийн засгийн форумд бусад улс орон өөрийн дуу хоолойг лоббидож
илэрхийлдэг онцлогтой.
Энэ удаагийн форумаар далайд гарцгүй улс орнуудыг нэгтгэж, нэг тавцанд гарган, далайд гарцгүй орнуудын тээвэр, логистиктой холбоотой асуудлыг хэлэлцэн лобби хийж буй гэж ойлгож болно. Форумыг ийм ч уриатай зохион байгуулж байна гэв.
Түүнчлэн цааш нь гадаадын зочид төлөөлөгчдийн тоо болон түвшин өмнөх жилүүдээс өндөр байгааг та
бүхэн харж байгаа байх. Энэ нь нэг талаар манай улсын Үндэсний баяр наадамтай
давхцаж буйтай холбоотой. Нөгөө талаар Монгол Улсын эдийн засгийн макро түвшин
тэнцвэржиж буй нь хөрөнгө оруулагч нарт сонирхолтой байгаа хэрэг гэлээ.