ТӨВ: Төрийн захиргааны 40 албан хаагч тангараг өргөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/. Төрийн албаны өдөр өнөөдөр тохиож байна. Энэ хүрээнд Төв аймгийн төрийн захиргааны 40 албан хаагч тангараг өргөлөө.
2022 оны жилийн эцсийн байдлаар Төв
аймгийн нутаг дэвсгэрт төрийн 211 байгууллагад 5844 албан хаагч, үүнд тусгай чиг үүргийн
байгууллагын албан хаагчдаа нэмж оруулбал 6500 орчим төрийн албан хаагч ажиллаж байна.
Эдгээрээс 727 нь захиргааны албан хаагч юм.
Төрийн захиргааны албан хаагчийн
тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж,
ажил хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн
сангийн хэлтсийн дарга Юндэнгийн
Бямбацогт, аймгийн ЗДТГ-ын ахмад настан Чогдонгийн Цэцэгсүрэн нар Монгол Улсын
"Төрийн албаны тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнуулав.
Мөн аймгийн Хүндэт тэмдгээр 3, аймгийн Засаг даргын Хүндэт жуух бичгээр 3 албан хаагч шагнууллаа.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолоор 2003 оноос энэхүү өдрийг тэмдэглэдэг болсон.