СЭЛЭНГЭ: Төр, хувийн хэвшлийн хамтын оролцоог нэмэгдүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Алсын хараа-2050" Шинэ
сэргэлтийн бодлогоын хүрээнд Сэлэнгэ аймаг иргэдээ орон сууцжуулах асуудлыг
нэн тэргүүнд тавьж байна.
Иймээс төр, хувийн хэвшлийн хамтын оролцоог
нэмэгдүүлэхэд анхаарч хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Энэхүү ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Засаг
дарга Н.Лхагвадорж “Арвин алтан бумба” ХХК-ийн захирал М.Билгүүжаргалтай хамтын
ажиллах гэрээг үзэглээд байна.
Гэрээнд зааснаар тус компани аймгийн төв
Сүхбаатар сумын 4 дүгээр багт 600 айлын орон сууцны “Сэлэнгэ мөрөн” хотхоныг
байгуулах ажээ.
Энэхүү бүтээн байгуулалтын ажлын эхний ээлжийг
ирэх 2024 оны эхний хагаст ашиглалтад өгөхөөр төлөвлөсөн байна.