СЭЛЭНГЭ: Хүүхдийн их эмч Б.Батзаяа хөдөлмөрийн хүндэт медаль хүртэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-05-15 11:09:52

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн салбарт амжилттай ажиллаж байгаа Сэлэнгэ аймгийн зарим хүмүүсийг төрийн дээд одон медаль, салбарын шагналаар шагнасныг энэ сарын 14-ний өдөр аймгийн ЭМГ-ын дарга, Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Ж.Од гардуулан өглөө.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хушаат сумын Эрүүл мэндийн төвийн дарга, Хүүхдийн их эмч Б.Батзаяа төрийн дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаалаа.

 

Мөн Санхүү, банкны тэргүүний ажилтан цол тэмдгээр аймгийн ЭМГ-ын эрүүл мэндийн эдийн засаг, төсвийн төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн У.Ууган-Эрдэнэ, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн сувилагч З.Отгонцэндмаа нар шагнууллаа.



相关新闻