СҮХБААТАР: "Жавхлант шарга-2023" уралдаан Дарханхааны бэлд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт /МОНЦАМЭ/. Жил бүр зохион байгуулагддаг Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах “Жавхлант шарга-2023” хурдан морины уралдаан 5 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд Сүхбаатар сумын Дарханхаан уулын бэлд болно.
Уралдаан их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага, сонгомол дунд, бага гэсэн долоон насны ангилалд болох бөгөөд уралдах морьдын үүлдэрлэг байдлыг харгалзахгүй, зөвхөн сэрвээний өндрийг хэмжиж замд гаргах аж. Үүнтэй холбоотойгоор уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, иж бүрэн хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсгөх, гэнэтийн ослын даатгалд хамруулах, морьдыг нас ахиулах болон доошлуулж уралдуулахыг хатуу хориглохыг зохион байгуулагчдын зүгээс сануулав.
Монгол таван насны түрүү морийг приус авто машинаар байлах юм байна. Энэ удаагийн уралдааныг аймгийн "Жавхлант шарга" МСУХ, Сүхбаатар сумын "Нийгмийн хонгор" МСУХ-той хамтран зохион байгуулахаар болжээ.