Дорнод их сургууль Хөлөнбуйрын дээд сургууль 20 жилийн хамтын ажиллагаатай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЗүүн бүсийн томоохон сургууль болох Дорнод их сургууль БНХАУ-ын Хөлөнбуйр хотын дээд дээд сургуультай 20 жилийн өмнөөс хамтын ажиллагаатай ажиллаж иржээ.
Хоёр сургууль харилцан оюутан солилцон суралцуулж эрдмийн дөрөө харшуулж хамтдаа хөгжиж явна. Өнөөдөр Хөлөнбуйрын дээд сургуулийн захирал Вай Шин, гадаад албаны хэлтсийн дарга Жан Жиан тэргүүтэй төлөөлөгчид Дорнод их сургуульд зочилж байна.
Энэ хичээлийн жилд Дорнод их сургуульд Хөлөнбуйрын дээд сургуулиас 44 оюутан суралцахаар ирсэн. Дашрамд дурдахад Дорнод их сургуульд 80 гаруй гадаад оюутан элсэн суралцаж байгаа юм.
Б.Туяа