СЭЛЭНГЭ: Итгэлийг амжилтаар хариулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-04-04 12:22:41

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Абилимп-2023” дэлхийн мэргэжлийн ур чадварын уралдаанд Л.Зоригтбаатар 4 дүгээр байр эзэлсэн амжилтыг үзүүлжээ.


Энэхүү тэмцээнд Монгол Улс уран хатгамлын төрөлд хүрэл медаль хүртэж, нийт оноогоор 11 дүгээр байрт шалгарсан байна.


Тус тэмцээний эрүүл мэндийн салбарын массажны төрөлд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн Л.Зоригтбаатар амжилттай оролцож, 4-р байрт шалгарчээ.


Түүнийг дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөн мэргэжлийн уралдаандаа амжилт гаргахыг хүсэн ерөөж, аймгийн Засаг дарга тэмцээнд явах зардлыг нь шийдвэрлэж өгснийг ийнхүү амжилтаар хариулсан байна.


Франц улсын Мэтц хотод өнгөрсөн сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгуулсан уг тэмцээнд 25 улсын 650 гаруй оролцогч, 45 мэргэжлийн төрлөөр оролцжээ.

相关新闻