СЭЛЭНГЭ: Засаг дарга Н.Лхагвадорж ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад ажлын айлчлал хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-03-02 10:55:43

Сүхбаатар /МОНЦАМЭ/.ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын тэргүүн Алексей Самбуевич Цыденовын урилгаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж ОХУ-ын Буриад улсад ажлын айлчлал хийлээ.

 

Уулзалтын хүрээнд Сэлэнгэ аймгийн зүгээс:

-Түшиг суманд “Зэлтэр” шалган нэвтрүүлэх боомт нээх боломжийн тухай

-Түшиг сумын нутагт шинээр байгуулах нүүрсний уурхайн тухай

-Сэлэнгэ аймгаас Буриад улсад мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх тухай

-Усан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэргээр санал тавьсан байна.


Харин ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын зүгээс:

-Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник нийгэм хүмүүнлэгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг хэлэлцэх тухай

-Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт нарсны суулгац тарих газар олгох тухай

-2023-2024 онд сурагчид болон оюутнуудыг харилцан солилцож сургах тухай

-2023 онд болон Бүгд Найрамдах Буриад Улсын 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд хамтарсан үйл ажиллагаа зохион байгуулах тухай хамтран ажиллах боломжтой эсэх асуудлаар харилцан санал солилцсон байна.

 

Энэхүү албан айлчлалын хүрээнд Сэлэнгэ аймгийн гадаад харилцаа олон жилийн найрамдалт хөрш ОХУ-ын Буриад улстай улам бүр гүнзгийрч, салбар чиглэл бүрд хамтран ажиллах, үр шим нь Сэлэнгийнхэнд тэгш хүрэх боломж нөхцөл бүрдэж байгаа ажээ.

 

相关新闻