Туркийн Үндэсний Батлан хамгаалахын сайд Хулуси Акартай уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Мөнхбаяр Туркийн Үндэсний Батлан хамгаалахын сайд Хулуси Акартай энэ сарын 11-нд уулзлаа.
Уулзалтаар цаашид Монгол, Туркийн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов. Сайд Хулуси Акар түүхэн харилцаа холбоотой хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв.