Төрийн далбааг мандуулах ёслол болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Өнөөдөр монголчууд Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр.
Төрийн ёслолын журмын 7.3-т заасны дагуу Нийтээр тэмдэглэх
баярын өдрүүдэд төв талбайд төрийн далбааг мандуулдаг уламжлалтай. Тус
уламжлалын дагуу Төрийн далбааг мандуулах ёслол төв талбайд өнөөдөр болов.
Төрийн далбааг орой нар шингэхээс өмнө буулгана. Нийтээр тэмдэглэх баярын өдрүүд нэгээс дээш хоног үргэлжилсэн тохиолдолд сүүлийн өдөр далбааг буулгадаг.






Ulaanbaatar