СОР17-г зохион байгуулахад хөрөнгө оруулалт, санхүүжилт чухал болохыг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-11-26 12:02:43

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СOP17)-ыг зохион байгуулах Үндэсний хорооны дэд дарга Б.Батцэцэг ахлан тус Үндэсний дэд хорооны анхдугаар хуралдааныг энэ сарын 25-нд цахимаар зохион байгуулжээ.


​Уг уулзалтын үеэр одоогийн байдлаар дэд хорооны даргын хувьд хийж гүйцэтгэсэн ажлаа дэд хорооны гишүүдэд тайлагнаж, дэд хорооны төлөвлөгөөг хэлэлцсэн байна.


Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СOP17)-ыг зохион байгуулах Үндэсний хорооны дэд дарга Б.Батцэцэг Монгол Улс анх удаа НҮБ-ын хурал хүлээн авч зохион байгуулж буй учраас СОР17 бага хурлыг олон дээд, өндөр түвшний зочдын оролцоотойгоор төлөвлөх нь ач холбогдолтой бөгөөд хөрөнгө оруулалт, санхүүжилт татахад чухал хэмээн онцолсон аж.

 

相关新闻