Гинжит трактортой боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Тохижилт үйлчилгээний алба гинжит трактортой боллоо.
Тус ТҮА нь 2011 онд аймгийн хогийн цэг дэх 80 орчим га талбайн хогийг ландофилийн аргаар булж устгасан бөгөөд дахин энэ аргаар хогийг булж устгах гэхээр түрдэг, гинжит трактор байхгүй ажил зогсонги байдалд ороод байсан. Байгаль орчны сангийн 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус гинжит тракторыг тендэр зарласны дагуу "Адмон" ХХК БНХАУ - аас нийлүүллээ. Тракторт нэг жилийн баталгаат хугацаа олгож байгаа бөгөөд энэ хугацаанд гарсан эвдрэл, гэмтэл засвар үйлчилгээг "Адмон" ХХК гүйцэтгэх юм байна. Мөн баталгаат хугацаанаас хойш гарсан эвдрэл, сэлбэг нийлүүлэлтийг "Адмон" ХХК-аар дамжуулан захиалж болох юм байна.
П.Батням