Хэт халах үзэгдлийн давтамж улам ихэснэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
СТОКХОЛМ. /Xinhua/. Европт сүүлийн жилүүдэд нүүрлэсэн хэт халах
үзэгдлийн давтамж цаашид улам ихэсэж, үлэмж хохирол дагуулах төлөвтэй байгаа
талаар Шведийн судлаач Микаэль Карлссон ярьжээ.
“Арваадхан жилийн
өмнө бидний урьдчилан таамаглаж байсан нөхцөл байдал эдүгээ нүүрлэх болоод
байгаад санаа зовниж байна” гэж “Uppsala” их сургуулийн дэд профессор Шведийн “SVT” телевизэд хэт халах үзэгдлийн талаар ярилцлага
өгөх үеэрээ хэлсэн байна.
Польш, Чехэд саяхан
цельсийн 19 хэмд, Нидерландад 17 хэмд хүрч дулаарсан байна. Агаарын температурын
түүхэн дээд үзүүлэлтүүд ийм богино хугацаанд бүртгэгдсэнийг “ердийн бус”
үзэгдэл гэж “SVT” телевизийн
цаг уурын нэвтрүүлэгч Тора Томасдоттир тодорхойлжээ.
“Ийнхүү дулаарч байгааг уур амьсгалын өөрчлөлттэй шууд холбон тайлбарлах аргагүй ч цаашид
агаарын температур улам нэмэгдэж, хэт халах үзэгдлийн давтамж улам ихсэх нь
эргэлзээнгүй” гэж М.Карлссон ярьж байна. Сүүлийн өдрүүдэд Европт дулааран температур
түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн бол Хойд Америкт эрс хүйтэрч, цасаар шуурч байна.
Шведийн судлаач
эдгээрийг дэлхийн дулаарлын нөлөөтэй шууд холбон тайлбарлахаас зайлсхийж байгаа
ч уур амьсгалын өөрчлөлтөөс учрах хохирол мэргэжилтнүүдийн гаргаад байгаа урьдчилсан
тооцооллуудаас хэтрэх төлөвтэй байгааг цохон тэмдэглэжээ.