Японы Цаг уурын агентлаг цунамийн түгшүүр зарлажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ТОКИО, 2025 оны долоодугаар сарын 30 /NHK/. Японы Цаг уурын агентлаг Номхон далайн эрэг дагуу Хоккайдогаас Вакаяма хүртэл 3 хүртэлх метрийн өндөр цунами үүсэх аюулаас сэрэмжлүүлжээ. Оросын Камчаткийн хойгийн зүүн хэсэгт хүчтэй газар хөдөлсний дараа ийм анхааруулга гаргасан байна.
Японы Цаг уурын агентлаг 10:10 цагаас хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөж байна. АНУ-ын Геологийн албанаас мэдээлснээр, газар хөдлөлт Японы цагаар лхагва гаргийн өглөөний 8:25 цагийн орчимд болсон байна. Газар хөдлөлтийн голомт 19.3 км-ийн гүнд байсан бөгөөд 8.0 магнитудын хүчтэй байсан гэж тус мэдэгдэлд дурджээ.
Японы Засгийн газар 08:37 цагт мэдээлэл, харилцааны алба байгуулжээ. Тодруулбал, Ерөнхий сайдын дэргэдэх хямралын удирдлагын төвд уг албыг байгуулсан байна. Одоо холбогдох яам, агентлагийн төлөөлөгчид мэдээлэл цуглуулахаар орон нутгийн засаг захиргаадтай холбоо тогтоож байна.