58 чиглэлд 103 тээврийн хэрэгсэл үйлчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-08-27 13:18:43

Амралт зугаалгын улирал дуусч, хичээлийн шигэ жил эхэлж буйтай холбогдуулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим эрс нэмэгдээд байна.

Иймд орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн 58 чиглэлд 103 тээврийн хэрэгслээр 4080 зорчигч хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байгаа аж.
Үүнд Увс -УБ чиглэлд 8 тээврийн хэрэгсэл 334, Баянхонгор -УБ чиглэлд 7 тээврийн хэрэгсэл 315, Баян-Өлгий - УБ чиглэлд 7 тээврийн хэрэгсэл 252, Ховд -УБ чиглэлд 6 тээврийн хэрэгсэл 346 зорчигч тус тус хөдөлгөөнд оролцож байна.

Тиймээс орон нутгийн чиглэлд үйлчилж буй жолооч өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангуулж анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг Автотээврийн Үндэсний төвөөс анхааруулж байна.

Ж.Болор

相关新闻