Загастайн давааны 67 км замыг орон нутаг өөрсдийн хүчээр засна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-08-27 01:18:24

Завханы засаг дарга Д.Батсайхан өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ.

Учир нь Улиастайгаас Загастайн давааны улсын чанартай 67 км зам нь бороо, үерийн улмаас эвдэрснээс энэ замаар зорчиж байгаа иргэн бүр хоёр дахин илүү цаг зарцуулж, илүү зардал гаргаж хохирч байгаа учраас энэ замыг бүх нийтийн хvчээр богино хугацаанд засч сайжруулахаар болжээ. Ийнхүү аймгийн хэмжээнд 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 09.00 цагаас 2016 оны 09 дүгээр сарын 13-ний өдрийн 09 цаг хүртэл аймаг сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж байгууллагуудыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байна. Загастайн давааны зам засварын ажилд хамгийн багаар тооцоход 153,8 сая төгрөг шаардлагатай байгаа тул олон нийтэд хандан сайн дурын үндсэн дээр сэтгэлийн дэм болгож хувь нэмрээ оруулахыг уриалжээ.

Загастайн давааны 67 км замыг орон нутаг өөрсдийн хүчээр засна

Тосонцэнгэл Улиастай чиглэлийн 114 км замын ажил энэ намар эхлэх юм.  Харин Тосонцэнгэл Улиастай чиглэлийн 181 км авто замын хамгийн хүнд бэрхшээлтэй нөхцөлд тооцогдох Загастайн давааны хэсгийг хамарсан 67 км хатуу хучилттай замын ажил 2012 оны 5 сарын 15 ны өдөр гэрээ байгуулагдаж эхэлсэн боловч хөрөнгийн асуудлаас шалтгаалан зогсчээ . Энэ замыг барьж дуусгахад шаардагдах хөрөнгийн зарим хэсгийг 2016 оны 8 сарын 18-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар 2016 оны төсвийн тодотголд тусгахаар шийдвэрлэгдсэн бөгөөд УИХурлаар эцэслэн батлагдах юм. Улиастай Тосонцэнгэлийн чиглэлийн авто замын хөрөнгийн үлдэх хэсгийг Хятадын хөнгөлөлттэй хөрөнгийн эх үүсвэрээс шийдвэрлэхээр яригдаж байгаа юм. Улиастай Тосонцэнгэлийн чиглэлийн 67 км замын ажил энэ намар эхлэх боломж муу байгаа учраас энэ намар, өвлийн бэлтгэл ажлыг хангах үүднээс зам засварын ажлыг орон нутаг өөрсдийн нөөц бололцоогоор ийнхүү гүйцэтгэхээр болоод буй юм.

Б.Мягмарсүрэн /Завхан/

相关新闻